Тайлбар:
- Полиуритан хөөсний давуу тал: Полиуретан нь дулаан дамжуулалт хамгийн бага барилгын материал юм. Нягтрал нь 35 ~ 40 кг/м3, дулаан дамжуулалт энгийн EPS цагаан хөөсөнцрөөс 0.5 дахин бага. Ус чийгийг 90 хувь үл нэвтрүүлэх бөгөөд салхи жаврыг бүрэн тусгаарлана. 250 хэм хүртэл өндөр температурт чанараа алдахгүй. Галд дүрэлзэж асахгүй, формальдегидийн хорт утаа их хэмжээгээр ялгаруулахгүй, хайлдаг материал юм.
- EPDM жийрэгний давуу тал: Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, дулаан алдалтыг хязгаарлах зориулалттай, -50 хэмийн хүйтэнд хагарч хөлдөхгүй резинэн жийрэг юм.
- Хаалганы хэмжээ: Та хаалгаа солихоосоо өмнө одоогийн хаалганыхаа хэмжээг авахаа мартуузай. Ингэхдээ хаалганыхаа дотор талаас өргөн, уртын хэмжээг авч энэхүү хаалганы "Хэмжээ" хэсэгтэй тулгаж үзнэ үү. Мөн "Проемны хэмжээ" гэдэг нь энэхүү хаалгыг суулгахад шаардлагатай зайг тодорхойлсон болно.
Та STANDART 70 ангиллын хаалгануудын техник үзүүлэлтүүдтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энд дарж нэвтэрнэ үү.